ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Цөхөрлөө" гэрэл зургийн уралдаанд түрүүлсэн М.Бат-Эрдэнийн бүтээлийг хүргэж байна

O.Admin
2024-04-09

Нэг зураг мянган үгнээс хүчтэй гэдэг. Уран бүтээлийн “Цөхөрлөө” нэгдлийн залуус дөрөвдүгээр сарын 22-ноос 4-ний өдөр “ЦӨХӨРЛӨӨ” баримтат гэрэл зургийн уралдааныг олон нийтийн дунд  зарлажээ. Иргэдээс “ЦӨХӨРЛӨӨ”  пэйж хуудсанд 54 оролцогчийн 99 гэрэл зураг ирснээс шилдэг таван бүтээлийг мэргэжлийн шүүгчид шалгаруулсан байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд СГЗ, “Гамма” агентлагийн үүсгэн байгуулагч С.Цацралт, “Хүрээлэн” төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн фото сэтгүүл зүйн багш Д.Оюунбат, мэргэжлийн зурагчин У.Одбаяр болон Цөхөрлөө уран бүтээлийн нэгдлийн баг хамт олон ажиллажээ.

Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрхийг гэрэл зургаар харуулсан бүтээлүүдээс  М.Бат-Эрдэнийн “Архинаас биш амьдралаас” зураг тэргүүн байр, Б.Заяажаргалын “Амьдрахаас ч цөхөрлөө” фото зураг дэд байр, Б.Төрбатын “Орчин цагийн нүүдэлчид” фото зураг гуравдугаар байр эзэлжээ. Харин тусгай байрыг оролцогч Э.Буянзаяагийн “Хөгшин ба залуу” Б.Төрбат “Цэцэрлэгт хүрэх зам”  бүтээлээрээ авсан байна.

Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлыг харуулах зорилготой энэ үзэсгэлэнд мэргэжлийн фото зурагчид бус, жирийн иргэд, зургийн аппарат, гар утастай хэн боловч оролцох бололцоотой байснаараа  бусдад  илүү өргөн  боломж олгосон гэж “Цөхөрлөө” уран бүтээлийн нэгдлийнхэн онцолж байлаа. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шилдэг 30 бүтээлийг “Corporate Convention center”-ийн үзэсгэлэнийн танхимд дэлгэсэн байна. Цөхөрлөө гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдээс хүргэж байна.

ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРСАН М.БАТ-ЭРДЭНИЙН "АРХИНААС БИШ АМЬДРАЛААС" ЗУРАГ

ХОЁРДУГААР БАЙРТ ШАЛГАРСАН Б.ЗАЯАЖАРГАЛЫН "АМЬДРАЛААС Ч ЦӨХӨРЛӨӨ" ЗУРАГ

ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРСАН Б.ТӨРБАТЫН "ОРЧИН ЦАГИЙН НҮҮДЭЛЧИД" ЗУРАГ