ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үхсэн малын мах их хэмжээгээр нийслэл рүү оруулахыг завджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-09

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Эмээлт” Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 14:30 цагт Вольво маркийн 86-82 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн их хэмжээний маханд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Баян-өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжилсэн байна.

Гарал үүслийн гэрчилгээ дээр баталгаажилт хийх гарын үсэг бүрэн хийгдсэн байсан бөгөөд асуудлыг тодруулахаар ажиллаж байгаа аж.  Тус махнаас эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага стандартыг хангасан эсэхийг тодруулахаар дээж авч Нийслэлийн Мал Эмнэлэгийн Газрын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн байна. Улмаар  хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа ажээ.