ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
Монгол Улсын нийт хүн ам
2024-01-26
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Солонго-1 (MON-18), Солонго-2 (MON-19) орон сууцны хороолол барих” төсөл хэрэгжүүлэх нэгжээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Колон Глобал” ко
Умайн хүзүүний эсийн шинжилгээ нь умайн хүзүүний хавдар болон хавдрын урьдал өөрчлөлтийг эрт илрүүлэх зорилготой шинжилгээ юм. Манай улсад 35 дээш насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа хамруулдагч ч хавдрын тохиолдын тоо буурахгүй мөн залуу насны эмэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг байгаа юм.&
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг 2024 оны нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэ
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн дөрвөн удаагийн дуудлага, бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, есөн иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Тухайлбал, Ө
Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин дэлбэрсэн осол гарсан. Уг галд онцгой байдлын гурван алба хаагч өртөж амь насаа алдсан юм. Цаашилбал, 60 айлын орон сууц шатаж, ойролц
2023-2024 оны хичээлийн жилийн өвөл 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 7230 суралцагч төгсөнө. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн боло
Гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай хүргэх зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, энэ сарын 30-ны өдрөөс эхлэн визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор боллоо. Визийн зө
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг энэ сарын 26-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн биржид захиалга өгсөн тус аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлсэн юм. Буулгалтыг тус дэлгүү
Баянхонгор аймгийн Баянхонгор суманд ингэний сүү боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ гаргажээ. Тухайн үйлдвэр орон нутгийн малчдаас нэг литр сүүг 10 мянган төгрөгөөр худалдан авч, боловсруулдаг. Цаашид сүүг илүү өндөр үнээр авч, өдөртөө 8 тонн сүүг хатааж ажиллах төлөвлөгөөтэй.