ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

147 дугаар сургуулийн сурагчид нулимс асгаруулагчид хордож, эмнэлэгт хүргэгджээ

O.Admin
2024-04-16

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацаж хүүхдүүд хордсон хэрэг гарлаа. Хордсон хүүхдүүдийг түргэнийг машинаар дөрөв, таван удаа зөөж эмнэлэгт хүргэсэн байна.

Тодруулбал, 11:01 минутад Баянзүрх дүүргийн 12-р хороо 147-р сургууль дээр Ууганбаяр 14н/эр “Нулимс асгаруулагч цацуулсан гэх” утгатай дуудлага өгчээ. Түргэн тусламжийн баг хаяг дээр таван минутын дараа очиход гурван насанд хүрэгч, 64 хүүхэд нулимс гоожиж хоолой хорсож дотор муухайрах зовуурьтай байжээ.

Ингээд насанд хүрсэн гурван иргэнийгЦэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ тусламж үзүүлж тээвэрлэсэн байна. Уг хэрэгт түргэн тусламжийн долоон баг ажиллажээ.