ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галт тэрэгтэй мөргөлдсөн машины зорчигч эмэгтэй нас баржээ

O.Admin
2024-04-16

Дархан-Уул аймгийн газар нутаг Дархан-2 өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах авто замын гарамд 2024 оны дөрөвдүгээр сарын 13-ны 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын улаан өнгийн суудлын 99-47 ОРА автомашин орж осолдсон талаар бид өчигдөр мэдээлсэн.

Ослын улмаас жолооч хөнгөн гэмтэлтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа бол хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд биеийн байдал хүндхэн , ард сууж явсан хоёр охины бие харьцангуй хэвийн байсан билээ. Тэгвэл өчигдөр өдөр эрчимт эмчилгээ хийлгэж байсан эмэгтэй нас барсан харамсалтай мэдээллийг тус аймгийн цагдаагийн байгууллагаас өглөө.  

Осол гарах үед төмөр замын хэвтээ болон босоо хаалт аль аль нь ажиллаагүй тул уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байдаг юм. Галт тэрэг машиныг 328 метр түрж зогссоныг тогтоогоод байна.