ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
Монгол Улсын нийт хүн ам
2020-08-31
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар: Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Онон, Хэрлэн, Улз, Хангай нуруунаас усжих Чулуут голын эх болон Сэл
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээл
Өвөрмонголын хэл бичгийг Хятадын төрөөс хятад хэлээр явуулах болсонтой холбоотойгоор эсэргүүцлийн хөдөлгөөнийг өнөөдөр /2020.08.31/ өрнүүллээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд жирийн иргэд болон, зарим төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, шаардлагыг БНХАУ-ын Монгол дахь элчин сайдын&nb
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн билээ. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн юм. Ту
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 2020 оны зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг болсон билээ. Тэгвэл маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох аж. НЗДТГ болон хэрэгжүүлэгч агентлагууд, нэг цэгийн үйлчилгээний Драгон, Мишээл
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах, чадавхжуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны холбогдох албаныхан, УИХ-ын гишүүн Ц.Сандагсүрэн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүргийн эр
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, "Манай улсад 301 хүн шинээр тусгаарлалтад орж, 328 хүн тусгаарлалтаас гарлаа. Ингээд нийт 3429 тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн эмнэлэгт нийт
Онцгой байдлын байгууллагаас энэ онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна. Т
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 709 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Ослын улмаас таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Мобиком корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Тацуяа Хамадаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар санал солилцсон юм. Мобиком корпорацын төлөөлөн удирдах зөвлөл