Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, "Манай улсад 301 хүн шинээр тусгаарлалтад орж, 328 хүн тусгаарлалтаас гарлаа. Ингээд нийт 3429 тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн эмнэлэгт нийт 16 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. 678 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Зөөвөрлөгдсөн 301 тохиолдлоос 295 нь буюу 98 хувь нь эдгэрсэн. 29 хүн сувиллын ажиглалтад байна. ХӨСҮТ-д 6 хүн эмчлүүлж байгаа ба тус төвд нийт 27 хүн ажиглалт, тандалт эмчилгээнд байна." гэлээ.