ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мэдээллийн технологиор дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-31

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Мобиком корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Тацуяа Хамадаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар санал солилцсон юм.

 

 

Мобиком корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Тацуяа Хамада “Юуны өмнө тантай хамтран ажиллахдаа үргэлж таатай байдгаа хэлмээр байна. Өнөөдөр бид Байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцох хүсэлтэй байна. Орчин үед мэдээлэл технологи, аялал жуулчлалын салбар салшгүй холбоотой болсон. Тиймээс бидний хамтын ажиллагаа өргөн хүрээнд хэрэгжих боломжтой гэж бид харж байна” гэсэн юм.

 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч Мобиком корпарац нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсныг мэднэ. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах өргөн боломж хийгээд шаардлага байгаа. Тухайлбал, аялал жуулчлалыг мэдээллийн технологитой хослуулан хөгжүүлэх нөөц боломж их бий. Салбарын сайдын хувьд бүх түвшинд дэмжин ажиллана” гэлээ.