Х.Баттулга: Монголчууд бид хариуцлага, ухамсар, хамтын хүчээр бэрхшээлийг даван туулж чадна
2020-12-14
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛГА
Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг ш...