Дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох талаараа олон нийтэд мэдэгдэл хийж дууслаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хурал 17:00 цагт хийхээр зарлалаа. Уг зөвлөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга багтдаг юм. Шуурхай хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.