Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцон үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэдгээ мэдэгдлээ.
Ээлжит бус чуулган хуралдуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан өрх бүрд сая төгрөгийн дэмжлэг олгох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч энэ сарын 8-нд “Коронавируст халдварын цар тахлаас сэргийлэх зорилгоор амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.
МАН-ын бүлэг энэ асуудлыг УИХ-ын чуулган болон Байнгын хороогоор хэлэлцэх ёстой гэсэн шийдвэр гаргасан ч нийгмийн дэмжлэг авсан даруйд "Бид зөвхөн ярилцаад үзье" гэж шийдсэн хэмээн булзааруулж байсан билээ.