ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн гурван өндөрлөгт итгэх иргэдийн итгэл нэмэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-01

Улс төрийн болон эдийн засгийн олон төрлийн судалгааг улс төрийн намуудаас ангид байдлаар хийдэг “МЭК” ХХК-ийн зүгээс өнгөрөгч зургадугаар сарын сүүлийн долоо хоногт иргэдийн дунд судалгаа явуулжээ.

Ингэхдээ санамсаргүй аргаар түүвэрлэсэн 750 гаруй иргэдээс санал авсан бөгөөд дэмжиж буй улстөрч, дэмжиж буй улс төрийн хүчин, мөн УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгааг судалжээ. Судалгаанд оролцсон иргэдийн зүгээс хамгийн их итгэл үзүүлж байгаа улстөрчдөөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг нэрлэсэн байна.

Харин Ерөнхийлөгчид итгэх итгэл бага зэрэг буурсан бөгөөд шалтгаанаа “олон нийтийг чиглэсэн шийдвэртэй ажил эхлэхгүй байгаа” гэж дүгнэсэн байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгөх итгэл ч мөн өмнөхөөс бага зэрэг буурсан бөгөөд “Мах, шатахуун өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Үүнийг арилгах талаар тууштай ажиллахгүй байгаа” гэж хариулт өгсөн аж. Үүнээс гадна нэр хүнд нь огцом өсч байсан Хотын дарга С.Амарсайхан мөн л шар хайс зэргээс болж нэр хүндээ бага зэрэг алджээ. Эсрэгээрээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр эрчимтэй, эрчтэй ажиллаж байгаа хэмээн УИХ-ын дарга болон УИХ-д итгэх иргэдийн итгэл нэмэгджээ.