ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-д Ж.Мөнхбат шинэ “фракц” байгуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-22

Эрх баригч МАН-д нэгэн шинэ фракц мэндэлжээ. Тус фракцийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүсгэн байгуулсан гэдгээ өнгөрсөн амралтын өдөр зарлалаа. Фракцийн албан ёсны нэр нь МАН-ын гишүүд дэмжигчдийн Холбоо. Энэ нь холбоо нэртэй ч МАН дахь залуу гишүүдийн нэгдэл аж. Уг фракцид УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, О.Содбилэг, Н.Номтойбаяр тэргүүтэй МАН-ын 32-ын бүлгийн залуус багтсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус фракцид У.Хүрэлсүхийн тэргүүлдэг 33-ын бүлгийн залуус ч орсон байна. Цаашлаад бага хурлын болон дунд шатны гишүүд, дэмжигчдийг холбоондоо элсүүлж, үйл ажиллагаандаа татан оролцуулж байгаа гэнэ. МАН-ын 32-ын бүлгийн залуус ийнхүү нэгдэх болсон нь 2020 оны сонгуультай холбоотой аж.