ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана

Б.ГАНЗОРИГ
2019-07-03

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд