ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЕПАТИТ В ВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. 

Тэгвэл хүрээнд хүн амыг хепатит В вирусын халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит В вирусын эсрэг вакцин хийж эхэлжээ. Тодруулбал, иргэн та сайн дурын дархлаажуулалтад өнөөдрөөс эхлэн хамрагдах боломжтой бөгөөд харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандаж, В, С вирусын шинжилгээг үнэ төлбөргүй өгөхөөс гадна хэрвээ вирусгүй бол вакцин хийлгэх боломжтой юм.

Вакцин таныг 15 жил хамгаалах бөгөөд гурван удаа тариулах ёстой байдаг. Нэг удаагийн вакцины төлбөр нь 5000 мянган төгрөг юм. Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ ердөө л 15000 төгрөгөөр 15 жил хамгаалах боломжтой гэдгийг санаж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.