ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Хурцын шүүх хуралд ажиглагчаар оролцохыг хүссэн гишүүд ирээгүй байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-12

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хуралд ТЕГ-ын дарга Б.Хурц, гэрчээр Ц.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Амгаланбаатар нарын хүмүүс оролцож байгаа юм. 

Энэхүү шүүх хуралд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй долоон гишүүн хөндлөнгийн хянагчаар оролцох хүсэлтээ илгээгээд байсан. Гэвч одоогоор нэг ч гишүүн очоогүй байгаа ажээ. Харин шүүх хуралдааны танхимын үүдэнд олон иргэн гишүүдийг шүүхэд нөлөөлөх оролдлого хийх гэж байна хэмээн эсэргүүцэж, уриан лоозон, бичиг барин зогсч байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төв аймаг руу хөдөлсөн, удахгүй очих бололтой.