ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улсын онцгой комисс хуралдаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-19

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Шадар сайд Ө.Энхтүвшин нар оролцож байгаа юм. Мөн 21 аймгийн засаг дарга нар болон яам, агентлагийн дарга нар оролцож зуншлагын нөхцөл байдалд анализ хийж өвөлжилтийн бэлтгэлийн явцыг ярилцаж байгаа аж. Хуралд нийтдээ зургаан илтгэл тавигдах бөгөөд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан эхний илтгэлийг тавьжээ. Тэрбээр илтгэлдээ 2019 онд аймгуудын Засаг дарга нартай байгуулсан эхний хагас жилийн гэрээний биелэлт зохих түвшинд хугацаандаа хэрэгжиж байна. Гэхдээ цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна" хэмээн онцолсон байна.

Мөн бороо хур ихтэй байгаа учраас мал угаалгын ажил удаашралтай байгаа тул есдүгээр сарын 15 гэхэд бүх ажлыг бүрэн дуусгахыг үүрэг болгожээ. Хуралдаан одоо Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн илтгэлээр үргэлжилж байна. Түүний мэдээлснээр "Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай явагдаж байна. Орон сууцны айл өрхүүдийг дулаанаар хангахаар үүрэг чиглэлийн дагуу дулууны станцууд ажиллаж байна. 9-р сарын 15-наас дулаанаар хангаж эхэлнэ" гэв.