ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Мянганбаяр Засгийн газраас нөхөн олговор нэхэмжилнэ гэв

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-23

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар уул уурхайн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. Тэдгээрийн 13 нь Ц.Мянганбаярын эзэмшлийн лиценз байсан нь ил болсон билээ. Тэгвэл 13 лицензээ хаалгаад байгаа “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилнэ гэдгээ мэдэгджээ. Тэрбээр энэ тухай хэвлэлд “УИХ-ын сонгуулийн шоу одооноос эхэлж байна. Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Би ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харъяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх цуцлагдсан бол нөхөн олговор олгох асуудал яригдана. Үүнийгээ Засгийн газар мэдэж шийдвэр гаргасан байлгүй дээ” гэсэн байна.

Мөн “Ц.Мянганбаярын бие муудаж, III эмнэлэгт хүргэгдсэн” гэх цуу нь ташаа болохыг тодотгож, “Яагаад тийм худлаа мэдээлэл зохион байгуулалттай гарсныг мэдэхгүй байна. Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа” гэжээ.