ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг хэлэлцлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-10

"Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал"-ын талаарх зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 05-ны өдөр болжээ. 

Уг хэлэлцүүлэгт СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл, Удирдлагын зөвлөлийн зарим гишүүд, СЭС-ийн 2,3,4,5,6 дугаар клиникийн болон ШСЭСК-ийн эрхлэгч нар, ШШГЕГ-ийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, ШШГЕГ-ийн харьяа баривчлах төвийн дарга, дэд хурандаа Д.Чинзориг бусад холбогдох ажилтнууд оролцлоо.

Уулзалтаар "Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал" сэдвээр ШСЭСК-ийн эрхлэгч С.Байгалмаа, "ШСЭСК-т харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажиллахад тулгамдаж буй зарим асуудал" сэдвээр ШШГЕГ-ийн харьяа баривчлах төвийн дарга, дэд хурандаа Д.Чинзориг нар тус тус хэлэлцүүлж зарим арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.