ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын Улс төрийн зөвлөлөөс ажлын хэсэг байгуулагджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-12

Ардчилсан намын улс төрийн зөвлөл өчигдөр хуралдсан билээ. Тэгвэл хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ямар байр суурьтай оролцох талаар улс төрийн шийдвэр гаргасан аж. Хуралдаанаас Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй, парламентын засаглалаа хамгаалах ёстой гэсэн улс төрийн шийдвэр гарсан бөгөөд мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар санал асуулга явуулах талаар МАН-тай зөвшилцөлд хүрэх ёстой хэмээжээ. 

Зөвшилцлийн ажлын хэсгийг долоо хоногийн хугацаатай байгуулахаар болж, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар ахлахаар болсон байна. Тэд зөвлөлөөс гаргасан шийдвэрийг өнөөдөр 11.00 цагаас олон нийтэд мэдээлэх юм байна. Уг нь АН-ын зөвлөл өнгөрөгч даваа гарагт хэвлэлийн бага хурал хийж, Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс бүх саналаа татах, найруулгын хувьд дэмжлэг авсан гурван саналаа татах ёстой гэсэн шийд гаргасан ч эргээд Ардын намтай зөвшилцлийн ширээнд суух ёстой гэж шийдсэн бололтой.