ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Санал асуулга явуулах зардлын талаар хэлэлцэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-12

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон, байнгын хороодын хуралдаантай. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хороо 10:00 цагаас, Төсвийн байнгын хороо 11:00 цагаас, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 12:00 цагаас хуралдах аж. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо 13:00 цагаас тус тус хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ард нийтийн дунд санал асуулга явуулах зардлын талаар хэлэлцэх юм. 

Харин УИХ-ын чуулганы хуралдаан 15:00 цагаас хуралдах юм.