ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Н.Номтойбаяр, О.Содбилэг тэргүүтэй гишүүд байнгын хорооны хуралдаанд огт суугаагүй”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-17

УИХ-ын Хууль, эрх зүйн хэлстээс өнгөрсөн сард гишүүд байнгын хорооны хуралдаанд ирцээ хэрхэн бүрдүүлсэн талаарх мэдээллийг гаргажээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Аюулгүй байдлын байнгын хороо нэг удаа, Төрийн байгуулалтын байнгын хороо хоёр удаа хуралдсан байна.

Тэгвэл УИХ-ын гишүүдээс чуулган, байнгын хорооны ирцийн асуудалд хамгийн их шүүмжлэлтэй ханддаг О.Баасанхүү гишүүн дээрх хоёр байнгын хороог нэг нэг удаа шалтгаангүйгээр тасалсон бол Б.Наранхүү гишүүн хоёр байнгын хорооны хуралдаанд огт суугаагүй байна.  Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр,  О.Содбилэг, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Ж.Эрдэнэбат нар ч шалтгаангүйгээр байнгын хорооны хуралдаанд суугаагүй байгаа мэдээллийг гаргажээ.