“Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга Б.Цэнгэл албан ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөхөөр ажиллах аж. Б.Цэнгэл нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дотны найз бөгөөд МАН дахь Зүүний хүчний холбооны дэд тэргүүнээр ажилладаг. Түүний ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан, нөхөн томилгооны асуудлыг ярих юм байна.