ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Гарын үсэг цуглуулсан асуудал огт байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-17

Өнөөдөр нэр бүхий сайтуудад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гишүүдэд тойрог өгнө хэмээн амлаж, УИХ-ыг тараах албан бичигт гарын үсэг зуруулж байна гэх мэдээлэл гарсан.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан бланк дээр нэр бүхий 31 гишүүн гарын үсэг зуржээ гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэ асуудлаар МАН-ын генсек албан ёсоор тайлбар өгчээ.

Тэрбээр, “Нэр бүхий гишүүдээс ийм санал гараад хоорондоо ярьж байгаа. УИХ тарах эсэх нь бүрэн эрхийн асуудал юм. 3/2 нь тарах нь зөв юм гэж үзвэл намын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдаж шийдвэр гаргадаг. Би өрөөндөө дуудаагүй. Санал гаргасан гишүүд нь намын удирдлагуудтай санал бодлоо хуваалцаж байгаа зүйл бий. Сонсох төдийд л явж байна. Хэн нэг хүнээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй” гэлээ.