ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: УИХ-ыг тараах тухай цуурхлыг албаар тарааж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-18

 

УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулах тухай яриа Төрийн ордонд гараад буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа удирдлагад байсан хүмүүсийг цуглуулж, энэ асуудлаар хэлэлцэхэд УИХ-ын дарга асан М.Энхболд дэмжээгүй гэх мэдээллийг news.mn сайт мэдээлсэн юм. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “УИХ-ыг тараах тухай цуурхлыг зориудаар тарааж байна. Түүнийг нь гишүүд өлгөж аваад дэвэргэх ёстой болж таарлаа. Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд очно. Ах нартаа загнуулна. Тиймээс л МАН-ын 12 нөхөр суугаад ярьсан юм билээ. Нэг их эх оронч царайлаад парламентаа тараах гээд ч байгаа юм биш.  Хэрэв МАН ийм шийдвэр гаргаж байгаа бол намаа татан буулгах хэрэгтэй. Үнэхээр тийм 34 хүн байгаа бол өргөдлөө өгчих хэрэгтэй. УИХ чадамжгүй бол тарах хуультай биз дээ” гэжээ.

Х.Болор