ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

O.Admin
2019-09-30

 УИХ-ын даргын захирамжаар энэ оны долоодугаар сарын 05-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2019.09.30/ хаалтаа хийнэ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ оны зургаадугаар сарын 6-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тасралтгүй хэлэлцэх хуулийн заалтын дагуу хаврын ээлжит чуулган өндөрлөсний дараа УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн юм. Энэ хугацаанд чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг батлаад буй юм.

Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганыг хаах юм. Харин намрын ээлжит чуулган маргааш буюу аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.