ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Польш улсад эрэн сурвалжлагдаж байгаа 69 монгол иргэдийн нэрсийг ил болголоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-30

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсад буюу Польшид эрэн сурвалжлагдаж байгаа гадаад харилцааны болон Монгол Улсын төрийн өндөн албан тушаал хашиж байсан, өдгөө ч хашиж байгаа хүмүүсийн нэрсийг албан ёсоор зарлалаа.

Эдгээрээс зарим нь өнөөдрийг хүртэл Төрийн ордонд болон яам тамгын газарт ажлаа хийсээр байсан бөгөөд Төрийн ордонд ажиллаж байсан долоон хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Мөн улс төрийн намын удирдах дээд түвшний хүмүүс ч байсан аж. Эдгээр 69 хүн нь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт холбогдсон бөгөөд Аймгийн Засаг даргаас эхлээд сэтгүүлч, дипломат албаны ажилтнуудын гэргий, жолооч нарын нэр байгаа юм. Гадаад харилцааны яамнаас “маш нууц” гэсэн зэрэглэлтэй ирүүлсэн ч албан ёсоор олон нийтэд зарлах нь зөв гэж үзжээ. Тэдний нэрсийг хүргэе.