ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилуулах эсэхийг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-03

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааны  эхэнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэлцэх асуудлын дараалалд ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг  нэмж оруулж өгөхийг хүссэн юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга А.Ганбат өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ЗХЖШ-ын дарга өвчний улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэх утга агуулгатай өргөдлийг Ерөнхийлөгчид өргөн барьсан. Орны хүнээр нь бригадын генерал Д.Ганзоригийг томилуулах саналаа УИХ-тай зөвшилцөхөөр хүсэлт гаргасан байна лээ. ЗХЖШ-ын даргыг маш яаралтай дэгээр томилох шаардлагатай ийм албан тушаал. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа оруулж ирсэн учир асуудлыг байнгын хороогоор яаралтай хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай” гэсэн юм.