ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Гантулгын шүүх хурал дахин хойшиллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-03

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 27-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон юм.Шүүх хурал дахин хойшилсон байна. Шүүх хуралдаан энэ сарын 17-ны өдрийн 09.30 цагт товлогдсон бөгөөд Д.Гантулгын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар ийнхүү хойшилжээ. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн аж.