ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Ганзоригийг гишүүд дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-03

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар бригадын генерал Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг гишүүдийн олонхи нь дэмжлээ. ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан А.Ганбат өнгөрсөн Баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авч, бригадын генерал Д.Ганзоригийг оронд нь томилох зөвшилцөх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн билээ.