ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Р.Дагва: Хотын нийт төсвийн 70 орчим хувийг урсгал зардалд зарцуулдаг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-04

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэхүндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр Хурлын дарга Р.Давгад өргөн барилаа. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан онцлох ажил нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тусгасан явдал гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мөн онцолсон юм. Тэрбээр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа нийтийн ахуйн ажил, үйлчилгээг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн төсвийн ачааллыг бууруулж, орлогыг зөв зүйлд зарцуулахад анхаарлаа. Мөн хотын эрх зүйн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. 2020 онд хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь нийслэлийн 2030, цаашлаад 2040 оны хөгжлийн суурь болох ёстой учраас бүхий л асуудалд анхаарч ажиллах ёстой” гэсэн юм. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Р.ДагваХөрөнгө оруулалтын ажлын үр ашгийг ярих цаг болсон. Мөн урсгал зардлын үр өгөөжийг ч ярих нь зүйтэй. Хотын нийт төсвийн 70 орчим хувь нь урсгал зардалд зарцуулагддаг. Тиймээс анхаарах нь зүйтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах санаачилга, эхлүүлж буй ажил цаг олжээ гэдгийг хэлмээр байна. Бид хувийн хэвшлийнхнийхээ оролцоотойгоор хотоо хөгжүүлэх ёстой” гэлээ.