ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томиллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-04

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцлээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох саналыг ирүүлсэн юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх юм.