ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ГЕГ-аас шахмал түлшинд шинжилгээ хийжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-09

 

Шахмал түлшнээс болж хүн хордсон гэх асуудалтай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаас дээж авч шинжилжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд уг дээжүүд нь цардуул болон шаварлаг эрдэс агуулж байсан буюу өөр химийн бодис агуулаагүй гэж ГЕГ-аас мэдээллээ.

Тус бодис нь импортоор орж ирэхдээ нүүрсний бэхжүүлэгч цардуул гэсэн нэр, кодтойгоор орж ирсэн байна. ГЕГ-ын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн "Нүүрс бэхжүүлэгч цардуулыг 2019 оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд гурван компани нийлэн 2900 гаруй тонныг импортоор оруулж ирсэн. Тус бодисыг ГЕГ-ийн Гаалийн лабораторид сүүлийн үеийн асуудалтай холбогдуулан шинжилсэн. Шинжилгээгээр тус бодис нь бэхжүүлэгч цардуул бөгөөд өөр химийн бодис байхгүй гэж гарсан" гэв. 

Нийт 2900 тонн нүүрсний бэхжүүлэгч цардуулыг импортоор оруулснаас 1800 гаруй тонныг нь "Таван толгой" компани авчээ.

Д. Оюун эрдэнэ