ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хоёр сайдын суудал ганхаж эхэлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-10

МАН-ын Бага хурал энэ сарын сүүлээр хуралдаж цаг, үеийн асуудлаар шийдвэр гаргахаар тогтжээ. Хурлаар МАН-ын нарийн бичгийн даргыг томилох, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог хасах тухай, Засгийн газрын нэр бүхий сайд буюу Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нарт хариуцлага тооцох тухай, 2020 оны УИХ-ын сонгуульд баримтлах бодлого үйл ажиллагааны талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг цаашид хэрхэх тухай асуудлыг ярилцаж, шийдвэр гаргах юм байна. Мөн Засгийн газрын хоёр сайдын суудал ганхаж эхэлжээ. Тодруулбал,  Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хувьд  өөрийн хүү болон бэрээ төрийн албан тушаалд томилуулсан тухай хэл аманд орсон. Ц.Даваасүрэн сайдын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэд, хэдэн заалтыг эсэргүүцэн дуугарсан, намын бодлогыг дагадаггүй зэрэг асуудал хөндөгдсөн байна.