ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж магадгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-10

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталсан талаар мэдээлэл байгаа билээ. Түүнийг 1462.82 га талбай бүхий  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэх мэдээллийг иргэд АТГ-аас мэдээлээд байгаа юм. АТГ-аас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан байна. Цаашилбал, түүнийг   яллагдагчаар татах тогтоол батлан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн гэх мэдээллийг албан бус эх сурвалж өгөв.