ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтанхуяг: МАНАН бүлэглэлийн толгойлогч нь Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-10

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, МАНАН бүлэглэлийн гишүүдийг зарлав. Тэрбээр мэдээллийн эхэнд МАНАН бүлэглэлийн ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа гэв. Мөн бас нэг толгойлогч нь УИХ-ын дарга асан М.Энхболд хэмээн онцлов. Тэрбээр “МАНАН гэдгийн цаана Ц.Элбэгдорж байдаг. Ерөнхийлөгчийн суудал дээрээ МАН, АН-ыг холбосон, өөртөө хэрэгтэй, хөдөлгөж болох хүмүүсийг олж авч, барьцаалж Монголын төрийг самарсан хүн. Хоёр дахь хүн нь М.Энхболд. Энэ хоёр бол толгойлогчид нь. Тэдний гардан гүйцэтгэгч нь дандаа хууль хяналтын байгууллагынхан. Ц.Зоригт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр найман жил ажилласан. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр нууц шүүх хуралдааныг даргалсан. Д.Дорлигжав бизнесийн олон хүнийг дээрэмдэх ажлыг хийсэн. Түүний дараа М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор тавьсан.  Зохиомол хэрэг яаж явуулдгийг  тэдний  дундуур явсныхаа хувиар мэдсэн. М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад Н.Ганболд Нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан. Хоёр толгойлогч нь нийлж байгаад Н.Ганболд, Б.Хурц нарыг АТГ-ын дарга, дэд даргаар томилсон” гэсэн юм. 

МАНАН бүлэглэлийн гишүүд: 

-Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригт
-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав
-ТЕГ-ын дарга асан Б.Хурц
-Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан
-АТГ-ын дарга асан Н.Ганболд
-АТГ-ын дарга Х.Энхжаргал
-ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр
-Хотын дарга асан Э.Бат-Үүл
-АН-ын дарга С.Эрдэнэ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат
-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа