ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганы хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-11

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан горимын санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ОУПХ-ны санал дүгнэлтийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөхийг хүсэв. Түүний хариу УИХ-ын дэд далга Л.Энх-Амгалан “Улс төржихөө больж ажлаа хиймээр байна. Түр хороо ажлаа хийх ёстой. ОУПХ-ноос ирсэн бичгийг 12 хүэ авсан. Ж.Батзандан таны мэйлээр ирсэн. Мэйлээ шалгаж бай.Л.Болд гишүүн ээ та ийм байдлаар асуудалд ханддагаа боль. Зургаан удаа сонгогдсон төрийн түшээ хүн тавьтартай бай. Сүүлдээ бүр ОУПХ-ны нэрийг барьж худлаа ярьж эхэллээ. С.Зоригийн хэргийн улс төрийн зорилгоор битгий ашигла гэдгийг ОУПХ-ны бичигт заасан байна ” гэв.

М.Билэгт: Хэлэлцэх асуудлын хамгийн сүүлд эрүүл мэндийн асуудал хэлэлцэх юм байна. Бусад улс орнууд эрт оношлогоонд хамаг хүчээ тавьдаг. Анхан шатны эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрч байна. Эрт оношлогоотой холбоотой, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Д.Дамба-очир гишүүний өргөн барьсан хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас урагшлуулж өгнө үү

Ингээд М.Билэгт гишүүний саналаар санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хэлэлцэх асуудлын гуравдугаарт орууллаа. Хэлэлцэх асуудлын талаар санал хурааж дууссаны дараа Бүгд найрамдах Беларус улсын нийслэлт Монгол Улсын элёин сайдын яам нээх асуудлыг хэлэлцэж байна.