ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Мурат: Малаа эрүүлжүүлэх талаар Казахстан улстай хамтарч ажиллана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-13

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУлсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд хийгдэж буй 25 жилийн дараах энэхүү түүхэн айлчлалд УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн, Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга Д.Мурат гишүүн оролцоод ирлээ.

 Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Энэ удаагийн айлчлал маш чухал болж байна. Олон салбарын хамтын ажиллагааг хөндлөө. Ялангуяа газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа хөгжиж байна. Бид малаа эрүүлжүүлээгүй. Харин Казахстан улс бол Европын холбоотой хамтарч ажилладагийн хувьд энэ талаар их дэвшил гаргасан.

Бид энэ салбарт хамтарч ажиллах гэж байна. Парламентын бүлгэмийн даргын хувьд хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэхэд нэлээд анхаарсан. Бид эртнээс өв соёлын хувьд ойрхон нөхөрлөж ирсэн. Гэхдээ хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар учир дутагдалтай байсныг энэ удаагийн айлчлал нэг шат ахиуллаа. Казахстан улсад Зүчи хааны бунхан бий. Би ирэх арваннэгдүгээр сард эрдэмтэн судлаачид хэвлэл мэдээллийнхэнтэй ирж судалгаа хийх, мэдээллийг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна" гэлээ.