ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ШЕЗ-ийн даргаар Э.Батбаярыг томиллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөлсөн билээ. Тиймээс түүний оронд ШЕЗ-ийг Л.Атарцэцэг түр ахалж байсан юм. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томилохоор болжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл дөрвөн гишүүнээс бүрддэг. Тэдгээр дөрвөн гишүүнээс олонхын саналаар нэг хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох хуультай аж. Тиймээс өнөөдөр Ерөнхийлөгч зарлиг гаргаж, түүнийг томилох юм байна.

Э.Батбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Шүүхийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон бөгөөд Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй.

БОЛОВСРОЛ:

1980-1990- Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;
1990-1992- ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;
1995-1999- МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;
1999-2000- МУИС-ийн Хууль зүйн ухааны магистр;
2002-2005- ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд “Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1999-2012- “Түшээ ” дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш
2010-2012- УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх
2012-2015- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга
2015-2016- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
2016-2019- “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч