ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэцийн даргыг Н.Чинбат түр орлоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-07

Үндсэн хуулийн Цэцийн даргыг  Н.Чинбат  түр орлох аж. Учир нь Цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-д 10 хоногийн хилийн хориг тавьсан тул ийм шийдвэрийг Цэцээс гаргасан байна. Н.Чинбат нь хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа аж. Тодруулбал, 1998-2004 онд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан бол 2017 онд дахин томилогдсон байна. Харин бусад нь анх удаа томилогдон ажиллаж байгаа хүмүүс ажээ.