ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Сүхээг 30 хоног цагдан хорихоор болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-07

Ж.Сүхээг яллагдагчаар татан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461  дүгээр ангиад 30 саатуулахаар болов. Тэрбээр БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилаж байсан бөгөөд эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдаас авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Түүний талаар өмгөөлөгч К.Манлай ярихдаа “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нар  БНСУ-ын иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан. Түүгээр ч үл барам  нэмж 2013 онд Ерөнхийлөгчийн  сонгуулийн сурталчилгаанд хандив болгож 700 мянган ам.доллар авсан” талаар мэдээлсэн юм.