ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Мөнхтүшиг: Дэд консул Ж.Баатарчулуун осолд орсон гэх мэдээлэл ирсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-07

БНХАУ дахь Хөх хотын дэд консул Ж.Баатарчулуун эхнэрийн хамт “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд автомашинтай явж байгаад осолд орсон гэх мэдээдэл цацагдлаа. Бид энэ мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй утсаар холбогдож тодрууллаа.

Тэрбээр, “Нарийн мэдээлэл ирээгүй байна. Ямар ч байсан ийм харамсалтай хэрэг гарсан гэдэг мэдээлэл авсан. Сайншанд сумын эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээлэл байгаа. Манай яамны ажилтан, албан хаагчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ажиллаж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Ж.Баатарчулуун нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах бөгөөд Эрээний консулын газраас Хөх хот руу шилжээд байсан юм.  Осолд орсон иргэдийн биеийн байдал муу байгаа аж.