ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСУ Монголд суугаа Элчин сайдаа эргүүлэн татлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-11

БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас Малайз, Монгол зэрэг найман улсад суух шинэ элчин сайдыг өнөөдөр томилжээ. Хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт сэжиглэгдэж буй дипломат ажилтнуудтай холбоотой хэргийг мөрдөн шалгах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан болохыг эх сурвалж мэдээлсэн байна. Байгаль орчны сайд асан Ли Чи-Бом Малайз дахь Элчин сайдын яамыг ахлах бол БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ли Ён Хон Монгол Улсад томилогджээ.

Малайзад сууж асан элчин сайд бусдаас үнэтэй бэлэг авахын зэрэгцээ ажилтнуудтайгаа зүй бусаар харьцдаг нь нотлогдсон бол Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамныхан визний зуучлагчтай холбоотой хэргээр шалгагдаж байгаа аж. Түүнчлэн Хойд Солонгосын цөмийн асуудал хариуцсан товчооны дарга асан Жин Ёндо Нидерландад суухаар,Вашингтон дахь элчин сайд асан Чон Жон Хо Финландад сэлгэн ажиллана. Габон, Латви, Судан, Чили, Парагвай, Вьетнам суух элчин сайд нарыг мөн шинээр томилжээ.