ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Энхбаяр гишүүний хэргийг хаах уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-13

УИХ-ын  нэр бүхий гишүүд, дэд сайд, төрийн өндөр албан тушаалтнууд ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг ажиллах үед нэр бүхий зээл авсан нь тогтоогдож, хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын авсан зээл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан, эрх мэдлээ давуулан ашигласан гэх таамаг байсан ч хуулийн байгууллага шалгаж, хэргийг нь хаах саналтай прокурорт шилжүүлсэн  гэсэн мэдээлэл байгаа юм. Хэргийг сануулбал, Тэрбээр өнгөрөгч онд “Газар буудай” ХХК-иараа дамжуулж,  ЖДҮХС-гаас нийт 950 төгрөг болон Мал хамгаалах сангаас тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл бий.