ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-14

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.  

О.Баасанхүү: АН-ын арай сул байна. Юунаас нь айдаг юм бэ. 

С.Бямбацогт: Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулахад дагаж мөрдөх журмын тухай хуулийг бид хэлэлцэж байна. Энэ төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа. Хугацааны хувьд эхлээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батална. Тэгэхээр ном журмын дагуу болно. Одоо бол дагаж мөрдөх журмын тухай хуульд сонгуулийн тогтолцоог холимог болгож, 2024 оноос мөрдөх эсэх асуудал орно. 

Ц.Даваасүрэн: УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн зарчмаар явуулахыг хэзээнээс мөрдөж эхлэх гэдгийг ярьж байна. Бид ард түмнийхээ сонгох эрхэд халдаж байна. Гуравдугаар хэлэлцүүлэгт шинэ саналууд орж ирж байгаа нь хууль зөрчиж байна. Асуудлаа шийдээгүй байж хэзээнээс мөрдөхийг хэлэлцэж байгаа нь ч мөн хууль зөрчиж байна. Бид яагаад АН-аас гарсан нам сонгох саналыг хүлээж авч байгаа юм бэ. Намын эрх ашгийг тэргүүнд тавьж иргэний сонгох эрхэд халдаж байна. дураараа дургидаг хүмүүсийг ард түмэн шүүдэг байх ёстой. Нам төлөвших тухай ярьж байна. Намыг дураараа дургидаг нөхөд л самардаг. 

С.Бямбацогт: Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн болон дэмжээгүй саналуудыг журмын тухай хуульдаа тусгах учраас дараалалд санаа зовох хэрэггүй. Аль нэг намын ашиг сонирхол байж болохгүй гэж байна. АН-аас ирүүлсэн гурван саналын хоёрыг нэмэлт өөрчлөлтөд тусгая гэж шийдсэн. Үүний нэг нь холимог тогтолцоогоор сонгууль явуулах. Энэ нь нам дугуйлна гэсэн үг биш. Намын жагсаалтад орсон нэр дэвшигчийг дугуйлна. Үүнийг хуульдаа оруулж өгч байгаа. Нам дугуйлахгүй зөвхөн хүн дугуйлна.