ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэцийн дарга Д.Одбаяр мэдээлэл хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-15

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр энэ сарын 18-ны өдөр буюу ирэх даваа гарагт  олон нийтэд хандан мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр энэ сарын 14-15-нд шилжих шөнө МИАТ ХХК-ийн онгоцоор ирсэн билээ. Тэрбээр БНСУ-д зорчихдоо онгоцонд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр 10 хоног хилийн хоригтой байсан бөгөөд долоон сая орчим воноор торгуулсан юм. Түүнийг БНСУ-ын "Korean air" компанийн онгоцоор зорчих эрхийг бүх насаар нь хорих шийдвэрийн тус улсын зүгээс гаргасан байна. 

Тэрбээр хэвлэлийн хурлаар өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдэнэ хэмээн олон нийт таамаг дэвшүүлж байгаа аж. Мөн ард түмнээсээ уучлалт хүсэх байх хэмээн хүлээж байгаа юм.