ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдорж: Монгол Улсын хууль бол миний дээд хүч

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-17

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Нийслэлийн прокурорын газраас дуудсан. Гэвч тэрбээр 14 хоногийн өмнө хилийн дээс алхсан тухай мэдээлэл гарсан юм. Зугтсан гэх хардлага олон нийтийн дунд гарч байсан бөгөөд энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар, мэдээлэл өгчээ. Тэрбээр “ Би олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хэд хэдэн хуралд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллага надаас асууж, тодруулах зүйл гарсан юм шиг байгаа юм. Зарим нь намайг оргоод зугтаад явсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр оролдож буй бололтой. Би зугтаад хаачих вэ дээ.Төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Намайг дуудсан хуулийн байгууллагад энд оролцоод явж байгаа хурлынхаа урилга, хөтөлбөр мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний дээд хүч юм. Зарим хүний кино, зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад монголын хууль, монголын төрийн эсрэг хийсэн зүйл байхгүй ээ. Заавал оролцох шаардлагатай, төлөвлөгөөнд тусгагдсан Олон улсын хурлуудадаа оролцчихоод, удахгүй хурдан очно. Баяртай” гэжээ.