ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатарын төрсөн ахыг Хонконгод суух консулаар томилжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-19

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Хонконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилсон аж. Тухайлбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболдыг,  Хонконгод суух Ерөнхий консулаар  Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргасан байна.

Г.Жаргалсайхан  нь  Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга, Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж  байсан нэгэн ажээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын  төрсөн ах Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байжээ.