ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Баасандоржийг хорьжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-19

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг АТГ-аас баривчилж, цагдан хорьжээ. Тухайлбал, түүнийг өнгөрөгч баасан гарагт ШШЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.

 Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглан мөнгө нэхдэг, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан аж.