ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулган: Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-21

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор хариуцлага хүлээлгэх тухай асуудал ярьж эхлэх үед өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрөгч лхагва гарагт үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.